Ил тод хариуцлагатай уул уурхай хэвлэлийн хурал боллоо
Монгол Улс 2017 оны 12 дугаар сарын урдчилсан дүнгээр 47567,3 мян.тн нүүрс олборлож, 40728,63 мян.тн нүүрс борлуулснаас 33320,3 мян.тн нүүрс экспортонд гаргаад байна.Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал олборлолт 135,53%, борлуулалт 120,39 %, экспорт 129,1%-ийн өссөн үзүүлэлттэй байна.
Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажилд зарцуулсан зардлыг нөхөн төлөх гэрээтэй холбоотойгоор улсын төсөвт 4,2 тэрбум төгрөг төвлөрүүллээ.
2017 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 60 аж ахуйн нэгжтэй Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх тухай гэрээг шинээр байгуулсан бөгөөд улсын төсөвт 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 4.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, 2017 оны төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөг давуулан биелүүллээ.
Шатахууны ердийн хэрэглээний 41 хоногийн нөөцтэй байна
2018 оны 1 дүгээр сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 41 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 67 Аи-92 автобензин 38, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байна.
№ |
Компаний нэр |
А-80 /литр/ |
АИ-92 /литр/ |
АИ-95 /литр/ |
ДТ /литр/ |
1 |
"Шунхлай"ХХК |
1,480 |
1,630 |
1,820 |
1,720 |
2 |
"Сод Монгол" ХХК |
1,470 |
1,630 |
1,750 |
1,720 |
3 |
"Магнай трейд"ХХК |
1,480 |
1,630 |
1,820 |
1,720 |
4 |
"Петровис"ХХК |
1,480 |
1,630 |
1,820 |
1,720 |
УБ хотын дундаж үнэ |
1,478 |
1,630 |
1,800 |
1,718 |
Улсын төсөвт 2017 онд 265,6 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөний гүйцэтгэл 103 хувьтай байна.
АМГТГ нь 2017 онд улсын төсөвт нийт 251.6 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгээс 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт 259,8 тэрбум төгрөг төвлөрүүлж, гүйцэтгэл 103 хувьтай байна. Үүнээс:
- Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлого 38 тэрбум төг,
- Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөрийн орлого 4.2 тэрбум төгрөг,
- Газрын тосны экспорт, борлуулалтын орлого 198 тэрбум төгрөг,
- Бусад орлого 8,3 тэрбум төгрөг,
- Өөрийн орлого буюу сонгон шалгаруулалтын орлого 11 тэрбум төгрөг тус тус улсын төсөвт төвлөрүүллээ.
Монгол Улс 2017 онд 1,03 сая тонн газрын тос олборлолоо.
Монгол Улсын хэмжээнд 2017 онд нийт 8.4 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэйгөөс 2017 онд Монгол Улсын хэмжээнд нийт 7.62 сая баррель буюу 1.03 сая тонн түүхий тос олборлож, 7.50 сая баррель буюу 1.02 сая тонн түүхий тос БНХАУ-д экспортолсон. Олборлолтын төлөвлөгөөний гүйцэтгэл 90.5 хувь, экспортын төлөвлөгөөний гүйцэтгэл 89.2 хувьтай байна
Монгол улсын нийт газар нутгийн 7.03 хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газар эзэлж байна.
2017 оны 12 дугаар сарын байдлаар Кадастрын бүртгэлийн системд ашигт малтмалын 3162, түгээмэл тархацтай ашигт малтмалын 526 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Эдгээрээс хайгуулын тусгай зөвшөөрөл 1759 байгаа нь нийт газар нутгийн 6 хувь, ашиглалтын тусгай зөвшөөрөл 1403 буюу нийт газар нутгийн 1 хувийг эзлэж байна. Харин түгээмэл тархацтай ашигт малтмалын 526 тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 0.03 хувьтай тэнцэх бөгөөд Монгол улсын нийт газар нутгийн 7.03 хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газар эзлэж байна.
2017 онд Ашигт малтмал, газрын тосны газраас 136 тусгай зөвшөөрөл олгосны 64 нь ашиглалтын, 72 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна.
“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 13 удаагийн сонгон шалгаруулалтыг 94 талбайд зарлаж 33 тусгай зөвшөөрөл олгоод байна.
"Монгол Улсын 1:1000000-ын масштабтай ашигт малтмалын тархалтын зураг"-ийг шинэчлэн гаргалаа.
Монгол улсад бүртгэгдсэн орд, илрэлийн тоог 2017 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар гаргаж, Металл ба үйлдвэрлэлийн түүхий эдийн ашигт малтмалын 1105 орд, 4692 илрэл, шатах ашигт малтмалын 163 орд, 324 илрэл, барилгын материал, гоёл чимэглэлийн чулуу, эрдэс давсны 909 орд, 1470 илрэлийг багтаасан тайлбар бичигтэй 1:1000000-ын масштабын суурь зураг дээр буулгах боломжтой орд илрэлийн байршил, товч мэдээлэл бүхий 3 төрлийн зургийн эхийг хэвлэлтэд бэлтгэж гаргалаа.