Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна.
Энэхүү төслийг Монгол улсын Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор батлагдсан аргачлалыг үндэслэн боловсруулсан бөгөөд төсөлд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүхий л бүлэг, иргэд, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид, дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд албан бичгээр болон биечлэн ирж саналаа өгнө үү.
/Төслийг татах холбоос татаж авах/
Хэлэлцүүлэг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 9 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын төв байрны 3 давхрын хурлын танхимд зохион байгуулагдана.
Хууль, эрх зүйн хэлтэс