Аж ахуйн нэгжийн анхааралд: Төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлого
Монгол улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 19 дүгээр зүйл 19.2-т заасны дагуу “Төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлого” /2017-2027/ -ын төсөлд санал авч байна.
Энэхүү төслийг Монгол улсын Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 249 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-ыг үндэслэн боловсруулсан бөгөөд төсөлд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүхий л бүлэг, иргэд, газрын тосны хайгуул ашиглалтын чиглэлээр Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гэрээлэгч компаниуд, тэдгээрийн туслан гүйцэтгэгчид, эрдэмтэн судлаачид, шинжээчид, газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хайгуулын үйл ажиллагаа явагдаж буй орон нутгийн удирдлага, иргэд, байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд албан бичгээр болон биечлэн ирж саналаа өгнө үү. /Төслийг татах холбоос татаж авах/
Хэлэлцүүлэг 2017 оны 12 дугаар сарын 5-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын 3 давхрын хурлын зааланд 11 цагт зохион байгуулагдана.
АМГТГ
Хууль эрх зүйн хэлтэс