Газрын тос, уламжлалт бус газрын тосны талаар АМГТГ-тай эрлийн гэрээ байгуулсан компаниудын анхааралд
1. Дараах компаниудтай байгуулсан эрлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул Газрын тосны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэг болон эрлийн гэрээний 5.3.а-д заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болсныг мэдэгдэж байна. Үүнд:
- Жени Монголиа холдинг ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан №14/03,
- Хайланд Петролиум ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан № 14/04,
- Эс Эм Жи Ойл энд Газ ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан № 14/06, эрлийн гэрээнүүд
2. Эрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаагүй дараах аж ахуй нэгжүүдтэй байгуулсан гэрээг цуцлах үндэслэл бүрдсэнийг мэдэгдэж байна. Үүнд:
- Импайр газ Монголиа ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан №15/03,
- Дриллайф ХХК-тай 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан №16/02,
- Дриллайф ХХК-тай 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан №16/03,
- Дриллайф ХХК-тай 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан №16/04,
- Баян-өндөр хайрхан ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан №16/05, эрлийн гэрээнүүд.
АШИГТ МАЛТМАЛ ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН
ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН ХЭЛТЭС