Тусгай зөвшөөрлийг цуцалсныг мэдэгдэж байна
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 66 дугаар зүйлийн 66.3, 11 дүгээр зүйлийн 11.1.14, АМГТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс болон Нүүрс судалгааны хэлтсүүдийн хамтарсан 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн санал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.5 тус тус үндэслэн Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутагт орших “Орд трейд” ХХК-ийн MV-002645, “Жиншентан” ХХК-ийн MV-010423 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 626 дугаар шийдвэрээр цуцалсныг мэдэгдэж байна.
АМГТГ-ЫН КАДАСТРЫН ХЭЛТЭС