Монгол улсын Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар тогтоолоор олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэхэд оролцох төрийн захиргааны  байгууллагуудын чиг үүргийг тодорхойлж, хэрэгжүүлж эхэлснээс хойш  10 гаруй жил болж байна. Энэ ажлын  ололт амжилт, үр дүнгийн талаар  туршлага судлахаар  Мьянмар улсын  Байгалийн нөөц тусгай хамгаалалтын яамны Уул уурхайн газар, Төлөвлөлт санхүүгийн яам, Цахилгаан, эрчим хүчний яамны зөвлөх, “Тотал” компани  иргэний нийгмийн байгууллагуудыг нэгтгэсэн сүлжээ байгууллага болон  ОҮИТБС-ын ажлын албаны төлөөлөл багтсан төлөөлөгчид өнөөдөр АМГТГ дээр ажиллалаа.  

АМГТГ-аас ЭБМТТ-ийн дарга Г.Золсайхан, ГХХ-ийн дарга М.Батбаяр, УУҮТХ-ийн ахлах мэргэжилтэн Т.Баасанпүрэв, мэргэжилтэн Г.Оюунтуяа, КХ-ийн ахлах мэргэжилтэн О.Батхүү, Э.Амартөвшин нар оролцож, агентлагийн эрхэм зорилго, бүтэц зохион байгуулалт, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд, цахим системүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, сонирхсон асуултанд нь хариулт өглөө.

ОҮИТБС-ын  талаар Ашигт малтмал, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага  дараах чиг, үүргийг хэрэгжүүлдэг.

Үүнд:   1.Олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид санаачилгын зарчим, шалгуур, ач холбогдлыг сурталчлах, тайлбарлан таниулах, тэднийг санаачилгад хамруулах,

            2. Олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн удирдлага болон бүртгэл, санхүүгийн ажилтанг санаачилгын тайланг гаргах арга зүй, заавраар хангах,

            3. Олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжээс хүлээн авсан тусгай зөвшөөрлийн болон бусад төлбөр, үйлчилгээний хөлсний талаарх мэдээг санаачилгын маягтад заасан үзүүлэлтийн дагуу аж ахуйн нэгж бүрийн нэрээр гарган Үндэсний татварын ерөнхий газарт мэдээлэх,

            4. Олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тухайн жилд үйлдвэрлэсэн, борлуулсан бүтээгдэхүүний мэдээг улсын хэмжээгээр нэгтгэн холбогдох маягтын дагуу тайлан гаргаж, нийтэд мэдээлэх

            5.Ашигт малтмалын тухай хуулийн 48.10-ын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн тайлан түүнийг нийтэд мэдээлсэн т овч тайлангийн хамт аж ахуйн нэгж бүрээс гаргуулан авч санаачилгын бие даасан ажлын албанд хүргүүлэх,

            6.Санаачилгыг хэрэгжүүлэх чиглэлээр Үндэсний зөвлөл, ажлын хэсэг, ажлын албанд үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх