Газрын тос, уул уурхайн чиглэлээр гадаадын их дээд сургуульд суралцах хүсэлтэй иргэдийг уралдаант шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Ашигт малтмал, газрын тосны газар хамтран уралдаант шалгаруулалтыг зохион байгуулж, гадаадын их дээд сургуульд бакалавр, магистрын чиглэлээр тэтгэлэгтэй суралцуулна.

Сонгон шалгаруулалтыг Засгийн Газрын 2013 оны 291 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын засгийн газраас гэрээлэгч компаниудтай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу компаниудаас олгодог сургалтын урамшууллын  хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам”-ын дагуу зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр зохион байгуулна.

  • Бүртгэл: 2017 оны 10 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд
  •  Шалгаруулалт: 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10.00 цагт эхэлнэ.

Иргэд бүртгүүлэхээр ирэхдээ доорхи бичиг баримтыг бүрдүүлж ирнэ:

  • Газрын тосны салбарын болон суралцах чиглэл, мэргэжлийнхээ талаар англи хэл дээр өөрийн бичсэн 1500-2000 үгтэй эссэ
  • Газрын тос, уул уурхайн салбарын чиглэлийн мэргэжлээр их, дээд сургуульд суралцаж байгааг болон голч дүнг гэрчлэх сургуулийн тодорхойлолт /голч дүн 3.0-с дээш байх/,
  • Боловсролын гэрчилгээний хуулбар  /Эх хувийг хуулбарын хамт/
  • Иргэний үнэмлэх /Эх хувийг хуулбарын хамт/
  • Сонгон шалгаруулалтанд орох хүсэлт /өргөдөл/
  • Оюутны үнэмлэх  /Эх хувийг хуулбарын хамт/
  • Нэг хувь цээж зураг

Магистрт суралцах иргэд дээрхи баримт бичгүүд дээр нэмж:

  • Бакалаврын диплом /Уул уурхай, газрын тосны чиглэлийн мэргэжил эзэмшсэн/
  • Суралцахаар сонгосон улсынхаа сургалтын стандартыг хангах хэмжээнд гадаад хэлийг эзэмшсэнийг нотлох баримт бичиг
  • Нийгмийн даатгалын дэвтэр /сүүлийн 2 жил баталгаажсан байх/
  • Ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт
  • Оршин суугаа газрын баг, хорооны засаг даргын тодорхойлолт

Харилцах утас:  263963,

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:  Legalinfo.mn, Засгийн газрын 2013 оны 291 дүгээр тогтоолын хавсралт журамтай танилцана уу.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР