Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн анхааралд
Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр зарлагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох дараах талбайн сонгон шалгаруулалтанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн Сонгон шалгаруулалтын үнийн саналыг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цагт тус байгууллагын 210 тоот өрөөнд нээнэ. Үүнд:
- Талбайн код: СШ 19-4
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг 3695,82 га бүхий “Өндөр” нэртэй талбайд
- Ар Жим Транс ХХК
- Говийн Хөгжил Ресорс ХХК
- Мегатон Минералс ХХК
- Талбайн код: СШ 19-9
Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт 702.77 га талбай бүхий “Сэнжит” нэртэй талбайд
- Зөв Газар Элемент ХХК
- ХӨД ХХК
- Талбайн код: СШ 19-10
Дархан Уул аймгийн Хонгор сумын нутагт 157.08 га талбай бүхий “Санжит” нэртэй талбайд
- Совинт Хайрхан ХХК
- Говийн Хөгжил Ресорс ХХК
- Талбайн код: СШ 19-11
Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын нутагт 7363.12 га талбай бүхий “Байдраг” нэртэй талбайд
- Алтайн Хар Азрага групп ХХК
- Ланд Оре ХХК
- Гурван Үндэс ХХК
Сонгон шалгаруулалтын үнийн саналыг нээхэд дээр дурдсан оролцогч аж ахуйн нэгжүүд эрх бүхий төлөөлөлөө заавал оролцуулна уу.
Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга, утас 263704
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС