Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр зогсоох тухай
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, тэсэлгээний ажил явуулах, пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, үзвэрийн зориулалтаар ашиглах ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД!
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль явагдахтай холбогдуулан төв, орон нутагт тээвэрлэгдэж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд харгалзан хүргэх ажлыг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал түр зогсоож байгааг мэдэгдье.
Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний ажил хийж буй компаниудад тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтын зохицуулж, дурдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг анхааруулж байна.
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР
2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр