Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцэх 20 дугаар салбар хуралдаан 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.

Хэлэлцэх асуудлын дараалал:

 

Төслийн нэр

ААН

1

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших “Хотгор” чулуун нүүрсний ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-2

Сэкер ресорсус монголиа ХХК

2

Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Өргөний  хайлуур жоншны ордын 10 дугаар хүдрийн бүсийн 1-4 дүгээр хүдрийн биетүүдийг далд аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол

Жунзень ХХК

3

Ховд аймгийн Мөст сумын нутагт орших "Нарийн дав"-ын гянтболдын ордыг далд аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол

Булган стар ХХК

4

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт орших "Дунд бумбат" нэртэй хайлуур жоншны ордыг ил болон далд аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1

Бууралстоун ХХК

5

Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийн сумдын нутагт орших Баян тээг нэртэй хайлуур жоншны ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл

Аукумо майнз ХХК

6

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт орших төмрийн хүдэр нойтон соронзон аргаар баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-2

Жинтайхэ ХХК

7

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших Талбулаг-2 хүрэн нүүрсний ордыг түшиглэн байгуулагдах нүүрс баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл

Талын гал ХХК

8

Төв аймгийн Заамар сумын нутагт орших Өвөр Наймганы ам нэртэй алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл

Эрдэнэсийн эрэг ХХК

9

Төв аймгийн Баян сумын нутагт орших "Шанд худаг-2" шохойн чулууны ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол

ШТН ТӨААТҮГ

10

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт орших Урд Тарагтын гөлтгөнийн ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл

Эхлэл ургац энержи ХХК

11

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт орших Харзатын хотгор нэртэй барилгын материалын ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1

Өвөрхарзат ХХК

12

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт орших Бөхөг солонго нэртэй элс-хайрганы ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол

Очирням ХХК

13

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Дөрвөлж барилгын чулууны ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол

 

Өгөөмөргавилууд ХХК

 

ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ