AМГТГ-ын албан хаагчид 100 хайлаас тарилаа
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын албан хаагчдын төлөөлөл Баянгол дүүргийн Цэцэрлэгт хүрээлэнд 100 хайлаас мод /2024.05.29/ тарилаа.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 58 дугаар зарлигаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар санаачлан эхлүүлсэн. Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалсан билээ.
Энэ дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас жил бүрийн хавар, намрын мод тарилтад нэгдэж, 2022-2023 онд Баянгол дүүргийн агропаркад нийтдээ 620 мод тариад байгаа юм.