“Уул уурхайн долоо хоног-2024” арга хэмжээ ирэх аравдугаар сард болно

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран “Mining Week” гурав дахь жилдээ зохион байгуулна.

Энэ жилийн арга хэмжээг 2024 оны 10 дугаар сарын 07-13 өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус арга хэмжээний үеэр манай улсын уул уурхайн салбарын өсөлт, шинэ төслүүдийн эрэлтэд тулгуурлан Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас “MinePro 2024” үзэсгэлэнг 2024 оны 10 дугаар сарын 10-12-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

“MinePro 2024” үзэсгэлэнд ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд, уул уурхайн төслүүд, олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд, зөвлөх үйлчилгээ, технологийн болон бусад үйлчилгээ үзүүлэгч компаниудыг хамруулан оролцуулах юм.

Онцлох хөтөлбөрүүд:

1. Уул уурхайн төслийг хэрэгжүүлэгч компаниудын худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 2025 оны төлөвлөгөө, ханган нийлүүлэгч нарт тавих шаардлага, процесс зэргийг танилцуулах хөтөлбөр;

2. Худалдан авалтын өмнөх брэнд хоорондын иж бүрэн үнэлгээг хийх, бодит ажлын талбар дээрх техникийн ажлын бүтээлээ танилцуулах хөтөлбөр;

3. Төслийн болон бараа бүтээгдэхүүн нийлүүлэлттэй холбоотой гаднын болоод дотоодын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтийн боломжуудын талаарх танилцуулга хөтөлбөр;

4. Олон улсын худалдааны агентлагууд өөрийн орны гадаад худалдааны бодлого, хэрэгжүүлж буй төслүүдийн танилцуулга хөтөлбөр;

5. Олон улсад нэр хүнд бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэгч фирмүүдийн танилцуулга хөтөлбөрүүдийг онцолж байна.

Танай байгууллагын хамт олныг бидний зохион байгуулж буй “MinePro-2024” үзэсгэлэнд оролцохыг урьж байна.

Үзэсгэлэнтэй холбоотой бусад мэдээллийг partnership@minepro.mn хаягт хандаж авна уу.