ЭБМЗ-ийн салбар хуралдааны зар
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцэх 9 дүгээр салбар хуралдаан 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 14:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
№ |
Төслийн нэр |
ААН |
1 |
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт орших Гурван толгойн гөлтгөнийн ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол |
Номин стар трейд ХХК |
2 |
Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт орших Хими-2 нэртэй шаврын ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол |
Гүннү тулга ХХК |
3 |
Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт орших Ухаа-Овоогийн хайлуур жоншны ордын 4-р хүдрийн биетийг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1 |
Геохөгжил ХХК |
4 |
Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Зүүн-Аргатай хайлуур жоншны ил уурхайн талбайд орших баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол |
Болоржонш ХХК |
5 |
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Баруундалан, Алагтолгодын чулуун нүүрсний ордыг түшиглэн байгуулсан Нүүрс угаах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол |
Ачир ХХК |
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ