Сургалтын төлбөр санхүүжүүлэх тухай мэдээлэл
Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах инженерүүдийг бэлтгэх зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022.05.09-ний өдрийн 1/160-р тушаалаар батлагдсан “Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл”-ийн 072407 тоот бакалаврын сургалтын хөтөлбөрийн дагуу ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд 2022-2023 оны хичээлийн жилд 20 оюутан элсэн суралцсан бөгөөд тухайн оюутнуудын 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт нийт 96,611,200 /Ерэн зургаан сая нэг зуун арван нэгэн мянга хоёр зуун/ төгрөг олгосон.
“Монгол Улсын Засгийн газраас гэрээлэгч компаниудтай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам”-аар сургалтын тэтгэлгийн зардлын 2024 оны төлөвлөгөөг Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга тушаалаар жил бүр баталдаг.
Иймд ШУТИС-ийн “Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл” -ийн бакалаврын хөтөлбөрийн оюутнуудын 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 2024 оны I дүгээр улиралд багтаан шилжүүлэх болсныг үүгээр мэдэгдье.