Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцэх 2 дугаар  салбар хуралдаан 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.

Хэлэлцэх асуудлын дараалал:

Төслийн нэр

ААН

1

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Хөөврийн тал талбайн “Хөндлөн” нэртэй өнгөлгөөний боржин чулууны ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл

 

Бичигт шим майнинг ХХК

2

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт орших Замын шандын алтны шороон ордын 32-52 дугаар шугамын хоорондох нөөцийг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл

 

Найртын дэнж ХХК

3

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Баянголын төмрийн хүдрийн ордын баруун биетийн үргэлжлэл Баруун зургаадугаар ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл

Хандгайтгол ХХК

4

Төв аймгийн Баян сумын нутагт орших Төгрөгнуурын хүрэн нүүрсний ордын Галбаян хэсгийг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл

Софт коал ХХК

5

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Хавцалын амны шаврын ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл

Металлкен ХХК

6

Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших “Хүүшийн ам” нэртэй алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-2

Империал гоулд майнинг ХХК

7

Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт орших Эйч эс эм жи ХХК-ийн харьяа төмрийн хүдрийг нойтон соронзон аргаар баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-2

Эйч Эс Эм Жи ХХК 

ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ