Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцэх 19 дүгээр салбар хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.

Хэлэлцэх асуудлын дараалал:

 

Төслийн нэр

ААН

1

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Цагаан чулуут худгийн Жалга-10,10а нэртэй алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл

 

Эс Жи гоулд майнинг ХХК

2

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт орших Оюут толгой зэс-алтны ордыг ил уурхайн аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл

 

Орчлон-Орд ХХК

3

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт орших Өндөр-Овоо хайлуур жоншны ордын 33-р хүдрийн биетийн баруун хойд үргэлжлэлийг ил болон далд аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл

АОГО ХХК

4

Улаанбаатар хотын Налайх дүүрэгт орших Налайхын нүүрсний ордын баруун жигүүр хэсгийг далд аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл

Баялаг-Инженеринг ХХК

5

Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших Баргилтын төмрийн хүдрийн ордыг түшиглэн байгуулах баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол

Ляпислазурь эрдэнэ ХХК

6

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Баянголын төмрийн хүдрийн ордын баруун биетийн үргэлжлэл Баруун зургаадугаар ордын баруун үргэлжлэлийн техник, эдийн засгийн үндэслэл

Жем-Эксплорэшн ХХК

 

ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ