ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТААР ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ,  ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ҮЙЛДВЭРЛЭХ, ХУДАЛДАХ, ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛАГУУДЫН АНХААРАЛД!

НЭГДСЭН ШАЛГАЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын хэмжээнд Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил гүйцэтгэх,  тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн хэрэгжилтийг шалган, дүгнэлт гаргах зорилгоор “Нэгдсэн шалгалт”-ыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар хамтран 2017 оны 8 дугаар сарын 21-оос 9 дүгээр сарын 29-ны хооронд зохион байгуулж байна.

Дээрх байгууллагуудаас хамтарсан Ажлын хэсэг 4 бүсэд хуваагдан хөдөө орон нутагт ажиллах тул Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил гүйцэтгэх,  тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд дараах баримт бичгийг бүрдүүлэн өөрийн объект дээр шалгалтад хамрагдахыг анхааруулж байна. Үүнд:

  1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
  2. Аж ахуйн нэгжийн танилцуулга;
  3. Хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмшигчийн мэдээлэл;
  4. Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хуулбар;
  5. Газар эзэмшлийн мэдээлэл;
  6. Даатгалын мэдээлэл;
  7. Мэргэжлийн боловсон хүчний бүртгэл;
  8. Үйлдвэр, агуулах, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн танилцуулга холбогдох акт, дүгнэлт;
  9. Харилцагч аж ахуйн нэгжүүдийн бүртгэл;
  10. Үйлдвэр агуулахыг хамгаалж буй гэрээт харуул хамгаалалтын байгууллагатай байгуулсан гэрээ, хамгаалалтын танилцуулга /гэрээт харуул хамгаалалтын байгууллагын улсын гэрчилгээ, цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгслийн жагсаалт/
  11. Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн стандарт, эргэлтийн мэдээ /тусгай зөвшөөрөл эзэмших нийт хугацаанд хамаарах/;
  12. Эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ болон гамшгаас хамгаалах төлөвлөгөө товч мэдээлэл /нүүр хуудасны хуулбарын хамт/;
  13. БОНБНҮ, байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөний товч мэдээлэл /нүүр хуудасны хуулбарын хамт/;

Жич: Тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд бичиг баримтаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хаяглан 2017 оны9 дүгээр сарын 15-ны дотор эрх бүхий албан тушаалтан өөрийн биеээр ирж шалгуулна уу.

 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ