"Хариуцлагатай уул уурхай" зүүн бүсийн чуулга уулзалтад урьж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөл хамтран эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөллийг оролцогч талуудад зөв байдлаар хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Зүүн бүсийн “Хариуцлагатай уул уурхайн” чуулга уулзалтыг 2023 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгуулах гэж байгаа тул та бүхэн идэвхтэй оролцоно уу.

Зүүн бүсийн чуулга уулзалтын зохион байгуулалтын талаарх асуудлыг Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Үйл ажиллагаа хариуцсан зохицуулагч Б.Саранцацралттай 88122302 утсаар холбогдож лавлана уу.