Тендерийн урилга
Ашигт малтмал, газрын тосны газар нь тендерийн баримт бичигт заасан
шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг [Цайны газар, ариун
цэврийн өрөөнүүдийн засварын ажил]–ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг
урьж байна.
Тендер шалгаруулалтын нэр: Цайны газар, ариун цэврийн
өрөөнүүдийн засварын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: АМГТГ/202306013
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:
- Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн
баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт
бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
- Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд
хүчинтэй байхаар тендерт заах ба 650,000.00 /зургаан зуун тавин мянган
төгрөг/-өөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
- Тендерийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны 10 цагаас өмнө тендерийн баримт
бичигт заасан хэлбэрээр www.tender.gov.mn ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023
оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутад зохион байгуулна.
- Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:“Эрхгүй”
- Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт
мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Барилгачдын
талбай-3, Засгийн газрын 12-р байр, Ашигт малтмал, газрын тосны газар 3
дугаар давхар 306 тоот утас: 51-263702