ЭБМЗ-ийн салбар хуралдааны зар
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцэх 14 дүгээр салбар хуралдаан 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 14:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
№ |
Төслийн нэр |
ААН |
1 |
Увс аймгийн Өмнөговь сумын нутагт Орлогын голын хөндийн алтны шороон ордыг ил аргаар ашиглах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол |
Их буянт овоо ХХК |
2 |
Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Сүхбаатар сумдын нутагт орших “Улаан толгой” барилгын чулууны ордыг ил аргаар ашиглах Техник, эдийн засгийн үндэслэл |
Бага-Өлгий ХХК |
3 |
Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн чулуун нүүрсний ордын нөөцийг ил уурхайн аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол |
МОЭНКО ХХК |
4 |
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Хөх толгой нэртэй шохойн чулууны ордыг ил уурхайн аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл |
Ширээгийн шугуй ХХК |
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ