Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолын хавсралт “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу өмнө нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн тухайн талбайд гаргасан зардлыг баталгаажуулж босго үнэ тогтоох ажил дахин явагдаж байна.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гаргасан зардлыг баталгаажуулж сонгон шалгаруулалтанд оролцоогүй тусгай зөвшөөрөл эзэмшигчид Ашигт малтмал, Газрын тосны газарт 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор тусгай зөвшөөрөл бүхий талбайд хийсэн геологи, хайгуулын ажлын болон санхүүгийн тайлан, татварын тайлангийн хамт ирүүлэн босго үнээ баталгаажуулна уу.
Холбогдох мэдээллийг Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Барилгачдын талбай 3, Ашигт малтмал, газрын тосны газрын 1 дүгээр байрны 315 тоот болон ажлын 263922 дугаарын утаснаас лавлагаа авна уу.
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР