Албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа
БНСУ-ын буцалтгүй тусламжаар Ашигт малтмал газрын тосны газар, КОЙКА хамтран 2021-2025 онд газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог сайжруулах төслийг хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2023 оны 07-р сарын 26-28-ны өдрүүдэд төслийн хэрэгжүүлэгч БНСУ-ын Газрын тосны газар /К-Петро/-аас газрын тосны бүтээгдэхүүний чанарт тавигдах стандарт шаардлага, хяналтын тогтолцоо, хууль эрх зүйн орчин, бүтээгдэхүүнд чанарын шалгалт хийх арга технологийн талаарх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад УУХҮЯ, Ашигт малтмал газрын тосны газар, Гаалийн Ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын харьяа дөрвөн аймгийн лаборатори, Монголын газрын тос боловсруулах үйлдвэр, “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ, “Петровис” ХХК , “Магнай трейд” ХХК, “Шунхлай трейд” ХХК зэрэг газрын тосны бүтээгдэхүүний үйл ажиллагаа эрхэлдэг томоохон ААН-ийг төлөөллүүд хамрагдав.
Дээрх төслийн хүрээнд Уул уурхай, газрын тосны төв лабораторийн барилгыг шинэчлэн засварлаж, олон улсын стандартад нийцсэн шинэ орчныг бий болгох, шинжилгээний тоног төхөөрөмж нийлүүлэх, шинжилгээ хийх шинжээчдийг чадавхжуулах зэрэг ажлуудыг төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлж байна.