ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН БОРЗОН VII ТАЛБАЙД ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦААГ ЗАРЛАХ ТУХАЙ
ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН БОРЗОН VII ТАЛБАЙД ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦААГ ЗАРЛАХ ТУХАЙ
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/115 дугаар тушаалын дагуу хайгуулын Борзон VII талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах захиалга авах эцсийн хугацаа 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 17.30 цагт тасалбар болно.
Захиалагч нь Уул уурхайн сайдын 2014 оны 202 дугаар тушаалын 2, 3, 4, 5 дугаар хавсралтуудын дагуу бэлтгэсэн захиалгын материалыг Газрын тосны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Уул уурхайн сайдын 2014 оны 202 дугаар тушаалаар батлагдсан Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журмын 2.2.3 ба 2.27-д тус тус заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлнэ.
Газрын тосны тухай хуулийн 34.5-д заасан хайгуулын талбайн үйлчилгээний хөлс болон Борзон VII талбайн судалгааны багц материалын үнийг Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн банкин дахь 106000079846 дугаар ам.долларын дансанд, эсхүл Төрийн сан банкин дахь 100900018008 дугаар төгрөгийн дансанд тус тус шилжүүлнэ. Захиалга хүлээн авах эцсийн хугацаанаас хоцорч ирүүлсэн захиалгыг хүлээн авахгүй болно. Талбайн захиалгын иж бүрдлийг Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журмын 3.1-т заасны дагуу хянан үзэж, захиалгыг хүлээн авах эсэх тухай захиалагчид ажлын 5 өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ.
Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 7777-1900, 88082894 утсаар Газрын тосны хайгуулын хэлтэстэй холбогдох, oil.tender@mrpam.gov.mn, munguntugs.l@mrpam.gov.mn цахим шуудангаар захидал илгээн тодруулах боломжтой.
Ашигт малтмал, газрын тосны газар