АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй дараах аж ахуйн нэгжийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 117 дугаар шийдвэрээр цуцалсныг мэдэгдэж байна.
Үүнд:
№ |
Тусгай зөвшөөрлийн төрөл, дугаар |
Анх олгосон огноо |
Аймаг, сум |
Гектар |
Талбайн нэр |
Эзэмшигчийн нэр |
1 |
МV-012373 |
2007.02.22 |
Төв, Алтанбулаг |
45.01 |
Бөхөгийн хөндий |
Хөх шугам ХХК |
2 |
МV-015496 |
2010.02.18 |
Булган, Сэлэнгэ |
90 |
Тарвагатайн гол |
Микмайнинг ХХК |
АМГТГ
Кадастрын хэлтэс