Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар  батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам”-ын 3.1-д заасны дагуу Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээний хэрэгжилтэд нэгдсэн дүн шинжилгээ хийгдэх болсон тул гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд 2022 оны тайланг Уул уурхайн хэлтсийн холбогдох мэргэжилтэнд яаралтай ирүүлнэ үү.