Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүдийн анхааралд
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/289 дугаар тушаалаар батлагдсан “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах журам”-д заасны дагуу Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, хамтран зохион байгуулж байна. Жич: “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах журам”-ыг эндээс татаж авна уу.
Зорилго:
Улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа, шинжилгээний ажлыг чанар, үр бүтээлтэй гүйцэтгэх, газрын тос, геологи-хайгуулын ажилд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинээр ашигт малтмал, газрын тосны орд нээх, уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтын болон хүнд үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, тэргүүний техник, технологи нэвтрүүлэх, нээлттэй, ил тод байх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх явдлыг урамшуулан дэмжихэд оршино.
Болзол хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг дараах номинациар шалгаруулна
Үүнд:
- Геологийн судалгааны шилдэг байгууллага
- Геологи-хайгуулын шилдэг байгууллага
- Тэргүүний хөрөнгө оруулагч
- Шилдэг шинэ технологи нэвтрүүлэгч
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг эрхэмлэгч
- Тэргүүний нөхөн сэргээгч
- Шилдэг зураг төсөл боловсруулагч
- Шилдэг туслан гүйцэтгэгч
- Шилдэг ханган нийлүүлэгч
- Шилдэг ил тод
Шалгаруулах үзүүлэлт:
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/289 дугаар тушаалаар батлагдсан “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах журам”-д заасан шалгаруулах үзүүлэлтийн дагуу явуулна.
Бүрдүүлэх материал:
- Шалгаруулалтад оролцох тухай албан бичиг
- Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга
- Тухайн онд гүйцэтгэсэн ажлуудын илтгэх хуудас, холбогдох нотлох баримт материал /Фото зураг, видео бичлэг хавсаргаж болно./
- Тухайн аймаг, сумын байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгалын болон татварын байгуллагын шалгаруулатад оролцохыг дэмжсэн албан бичиг
Хугацаа:
Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын оны шилдэгт нэр дэвшигч нь Ашигт малтмал, газрын тосны газрын 400 тоотод, “Шилдэг ил тод” номинацид нэр дэвшигч нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Ажлын албанд дээрх материалыг 2 хувь үйлдэн 2022 оны 12-р сарын 15-ны өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ.
Шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд тухайн байгууллагын санхүүгийн болон бусад дотоод нууцыг чанд хадгалах ба шалгаруулалтын дүнг нууцална. Шалгаруулалтад ирүүлсэн материалыг буцааж олгохгүй.
Шалгаруулалтад ирүүлэх материалыг хүлээн авах хаяг:
Барилгачдын талбай-3,
Засгийн газрын 12-р байрны баруун жигүүр,
Чингэлтэй дүүрэг,
Ашигт малтмал, газрын тосны газар, 400 тоот
Ш/х-38, Улаанбаатар 15170,
Монгол улс
Утас: 976-51-263709
Мэйл хаяг: