Монгол улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой, уул уурхайн салбарын дээд боловсролтой үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ой, Монголын уурхайчдын өдөрт зориулсан уул уурхайн салбарын хөдөлмөрийн баатар, гавьяатуудын нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байгаа билээ.

Уул уурхайн чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн докторант, магистрант, бакалаврын оюутнуудын дунд зарласан уралдаанд докторант 15, магистрант 11, бакалаврын оюутан 26 нийт 52 оролцогчийн өгүүлэл ирснээс эхний шатанд докторантын 7, магистрантын 6, бакалаврын оюутны 10 бүтээл шалгарсан байна. Хоёрдугаар шатны шалгаруулалтад дээрх шалгарсан 23 бүтээлийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хэлэлцүүлж байр эзлүүлнэ.

 

Шалгарсан өгүүлэл

Зохиогч

Бүтээлийн нэр

Докторант

С.Жаргалмаа Г.Өлзийсайхан Д.Оюунцэцэг

Хиймэл дагуулын мэдээ ашиглан газрын бүрхэвчийн ангиллын зураг боловсруулах судалгаа

Б.Улаанбаатар С.Цэдэндорж Б.Ганзориг Т.Баяртөгс

Ил уурхайн ажлын бус хажуугийн өнцгийг тогтворжилтын нөхцөлөөр тодорхойлох судалгаа

Д.Ганзориг С.Цэдэндорж Ц.Амарсайхан

Ил уурхайн хөрсний чулуулгийн бутлагдал, ширхэглэлийн судалгаа

Ж. Ижилмаа

Малталтын таазны нуралт үүсэх урьдач нөхцөлийн судалгаа

Б.Алтансанаа          У.Баясгалан             Б.Ууганбаяр

Өрмийн машины паркийн найдвартай байдлын түвшинг системийн динамик загварчлалаар тооцоолох нь

Н.Нэргүй

Зэсийн хүдрийн овоолгын шүүрлийн хүчиллэг урсцыг саармагжуулах, цэвэршүүлэх, металлуудыг ялган авах судалгаа (Эрдэнэтийн овоо ордын жишээн дээр)

М.Базаррагчаа Д.Энхбат

Эрчим хүчний нүүрсийг баяжуулж, шахмал түлш үйлдвэрлэх боломж

Магистрант

Б.Чойжамц С.Эрдэнэбат

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхайд ашиглагдаж байгаа СБШ-250 МНА-32 маркийн өрмийн машины шингэний системийн ашиглалтын өнөөгийн байдал

С.Мөнхбаяр С.Нандинцэцэг

Баянголын уурхайн баруун олборлолтын хэсгийн хөдөлмөрийн норм, нормативын шинжилгээ

Э.Лхагвадорж

Эрдэнэтийн уурхайд смарт таг системийг нэвтрүүлэн хүдрийн бутлагдлыг баяжуулах үйлдвэрийн бутлуурийн хүчин чадалтай уялдуулан оновчлох нь

Т.Баярмаа

Төвийн бүсийн нүүрсний уурхайнуудын санхүүгийн үйл ажиллагааны харьцуулсан  судалгаа

Г. Энкүүш Б.Алтантуяа

Нарийн ширхэглэлтэй чулуун нүүрсийг XDF-10 төхөөрөмжөөр баяжуулсан туршилтын үр дүн

Б.Бямбарагчаа

Алтны исэлдсэн хүдрийн металл авалтыг сайжруулах боломжийн судалгаа

Бакалаврын оюутан

Б.Бат-Эрдэнэ Б.Ишжамц Г.Оюунчимэг

 Дүүжин шлюзээр тоосонцор алт ялгах туршилтын үр дүн

Х.Сандарь

“Шивээ-Овоо”  ХК-ийн санхүүгийн үйл ажиллаагааг сайжруулах боломжийн судалгаа

М. Дуламсүрэн           Э. Номин-Эрдэнэ

Коксжих нунтаг нүүрсний баяжуулалтын үр дүнг сайжруулах нь /хөөсрүүлэгч урвалж OTZ100/

Б.Содном

Төмрийн хүдрийн өрсөлдөх чадварын судалгаа

Н. Бат-Эрдэнэ

“Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн санг байгуулах судалгаа”

А.Сэр-од

Зэсийн үнийн хэтийн хандлагыг тодорхойлох нь

С. Хатанбаатар    Ц.Хажидмаа

Цагаансуваргын зэс-молибдений ордын зэсийн исэлдсэн хүдрийг флотацийн аргаар баяжуулах технологийн судалгаа

Э.Үүрцайх

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн бүтээгдэхүүний өртгийн судалгаа

С.Тэргэл Э.Энхцэцэг Ергенбек

Жийрэг үйлдвэрлэх CNC зүсэгч төхөөрөмжийн зохион бүтээлт

Х.Гэрэлбадрах Ө.Аварзэд Х.Ариунболд Г.Амартүвшин Л.Даваацэдэв

Баянголын төмрийн хүдрийн ил уурхайн тэсэлгээний холболтын схемийн оновчлол

 

 

Шалгаруулалтад оролцож байгаа бүтээлийг үзэж сонирхохыг хүссэн хэн бүхэн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ШУТИС-ийн 8 дугаар байрны 12 давхрын “Олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхим”-д зохион байгуулагдах эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Зохион байгуулагчид:

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам/Ministry of Mining and Heavy Industry

Ашигт малтмал, газрын тосны газар

ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль

Mongolian National Mining Association