Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аян, цагаан туузтан хөдөлгөөнд нэгдэж байна.
Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг аян нь жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас (Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох өдөр), 12 дугаар сарын 10 (Хүний эрхийн өдөр) хооронд 16 хоногийн хугацаанд үргэлжлэн зохион байгуулагддаг. ✅ Энэ жилийн аяны гол зорилго нь ЖСХ-ийн асуудлыг чухалчлан анхаарах бөгөөд “Нандин бүхнээ хамгаалья: Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” гэсэн ерөнхий сэдэв уриан дор олон нийтийг татан оролцуулах, тэр дундаа эрэгтэйчүүд, хөвгүүдэд илүү чиглэх юм. Мөн “Хүчээ урвуугаар биш зөвөөр ашигла”, “Эрхэм бүхнээ нандигная” уриаг үйл ажиллагааны онцлогтоо нийцүүлэн хэрэглэхэд чиглэж байна.