Сэрэмжлүүлэг
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох ажиллагаа эхлэх гэж байгаатай холбоотойгоор хууль бус үйл ажиллагааг санал болгож байгаа залилангийн шинжтэй үйлдэлд хохирогч болох эрсдэл үүсч болзошгүй байгааг аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүдэд урьдчилан сэрэмжлүүлж байна. Үүнээс гарах ямарваа үр дагаварт АМГТГ нь хариуцлага хүлээхгүй болохыг анхааруулж байна.