АМГТГ-аас БНСУ-ын төрийн өмчит корпорац КОМИР-тай хамтран УУГТТЛ-ийн ажиллах орчныг сайжруулах, хүчин чадлыг бэхжүүлэх, шинжилгээн үр дүнг сайжруулах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
2022 оны 11 дүгээр сарын 6-15-ны өдрүүдэд Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах төслийн хүрээнд БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага КОЙКА, УУХҮЯ болон Сангийн яам хооронд байгуулсан “Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийн чанарын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх” төслийн хэлэлцээр (2021-2025 он )-ийн хүрээнд БНСУ-д зохион байгуулагдсан онол, практикийн сургалтанд Уул уурхай, газрын тосны төв лабораторийн 6 шинжээч, ТЗУГ-ын 1 мэргэжилтэн хамрагдлаа.
Танхим болон практик хосолсон уг сургалтаар БНСУ-ын нүүрсний салбарын бодлого болон бүс нутгийн хөгжил, Нүүрс болон нүүрсэн бүтээгдэхүүний шинжилгээ, тоног төхөөрөмж, КОМИР-ын Лабораторийн танилцуулга, туршилт шинжилгээний удирдлагын систем, “Action plan” гаргах, Лабораторийн аюулгүй ажиллагаа, Цахилгаан станцын үйл ажиллагаа, Уурхайн үйл ажиллагаа, нүүрс тээвэрлэлтийн стандарт дээж болон шахмал түлшний чанарын шинжилгээний дээж авах, КОМИР-ын Лабораторийн барилга байгууламж, үйл ажиллагаатай танилцаж, тоног төхөөрөмж дээр биечлэн ажилласан байна.
Цаашид АМГТГ-аас БНСУ-ын төрийн өмчит корпорац КОМИР-тай хамтран нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний шинжилгээний системийн чанарыг дээшлүүлж, УУГТТЛ-ийн ажиллах орчныг сайжруулах, хүчин чадлыг бэхжүүлэх шинжилгээн үр дүнг сайжруулах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.