“Монгол Улсын Уул уурхайн салбарын Нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ” сэдэвт 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцүүлэг боллоо. ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, Байгалийн нөөцийн Холбооны Хүрээлэн (BGR) нь УУХҮЯ, АМГТГ болон Үндэсний геологийн албатай хамтран хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагааны төслийн хүрээнд тус хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ХБНГУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамны Соёл, Эдийн засаг ба Олон улсын харилцаа хариуцсан атташе Ханна Нетзбанд, Герман Улсын Гео-Шинжлэх ухаан, Байгалийн нөөцийн Холбооны Хүрээлэн (BGR)-ийн Монгол болон Төв Азийн төслүүд хариуцсан ерөнхий зохицуулагч Текла Абель, бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо.

            Хэлэлцүүлгийн үеэр Монголын болон гадаадын судлаачид дараах илтгэлүүдийг танилцууллаа.

  • Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн Г.Батнасан, - “Монгол Улс дахь НЭЗНҮ-ний хууль эрхзүйн орчин”,
  • Холбооний Бүгд Найрамдах Герман Улсын Гео-Шинжлэх ухаан, Байгалийн нөөцийн Холбооны Хүрээлэнгийн Доктор  БГР Вибке Креветт - “Нөлөөллийн үнэлгээний ШУ-ны аргачлалуудын тойм болон МУ-ын НЭЗНҮ-ний талаарх судалгаанууд”
  • Эдийн засгийн судалгааны институтийн Б.Түвшинтөгс (PhD) - “Монгол улсад нөлөөллийн үнэлгээг хийхдээ эконометрик моделиудыг ашиглах нь”
  • Тогтвортой хөгжил ба Нийгмийн хариуцлага” байгууллагын төлөөлөгч О.Батболд - “НЭЗНҮ-ний олон улс дахь шилдэг туршлагын талаарх судалгаа”
  • Gobi Framework” төслийн Д.Тэгшбаяр - “Монгол улс дахь нөлөөллийн үнэлгээний хэрэгцээ”
  • Залуу судлаачдыг дэмжих сангийн Д.Жаргалсайхан - “Нийгэм, Эдийн засгийн үнэлгээний аргачлал боловсруулах судалгааны арга зүй. Монгол улсад юу хэрэгтэй?”
  • Нийтийн болон ОУ-ын харилцааны сургууль, Бритиш Колумбын их сургуулийн Жулиан Диркес (PhD) - “Монгол улсын Уул уурхайн салбарын бодлогын бүтцийн талаарх”

Хэлэлцүүлэгт Монголын болон олон улсын судлаачид, УУХҮЯ, АМГТГ, ҮГА-ны холбогдох мэргэжилтнүүд, иргэний нийгмийн төлөөллүүд нэг дор цуглан, Монгол Улсын уул уурхайн салбараас үндэсний хэмжээнд нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээний өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйд хэрхэн  сайжруулах стратегиудыг авч хэлэлцэв. Уул уурхайн салбараас  үндэсний хэмжээнд нийгэм болон эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцох, аргачлал боловсруулах, үнэлэх, зэрэг чухал асуудлуудаар оролцогч талууд байр сууриа илэрхийллээ.

 

АМГТГ

         2022-08-18