Шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжийн бүртгэл явагдаж байгаа тул доорх материалуудыг бүрдүүлж Кадастрын хэлтсийн 209, 215 тоот өрөөнд авчирч өгнө үү. Бүртгэл 2017 оны 7-р сарын 31-ний өдрийн 20:00 цаг хүртэл, бүртгэл дуусах хугацаа 2017 оны 8-р сарын 1-ний өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

  1. Хуулийн этгээдийн тодорхойлолт /K-4 маягт/ эндээс татаж авна уу.
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /Баталгаажуулсан хуулбар эсвэл Эх хувийн хамт авч ирэх/
  • Компанийн дүрмийн хуулбар, /Баталгаажуулсан хуулбар эсвэл Эх хувийн хамт авч ирэх/

 

  1. Цахим үйлчилгээний дугаар олгох үйлчилгээний хөлс 1 сая төгрөг төлж системд нэвтрэх эрх худалдан авах, төлбөрийг Төрийн сангийн /100900000752 тоот/ дансанд тушаана.
    • Төлбөрийн баримт дээрх Гүйлгээний утга: /Цахим өргөдөл өгөх системийн эрх нээлгэх хөлс, Компаний нэр, регистрийн дугаарыг бичнэ/

Жич: Аж ахуй нэгжийн цахим шуудангийн хаяг буюу имэйл хаягийг гаргацтай үнэн зөв бөглөхийг анхаарна уу.

Ашигт малтмал газрын тосны газар

Кадастрын хэлтэс