Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 тоот дүгнэлтийг тус тус үндэслэн “Ю энд Би” ХХК-ийн Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутагт орших MV-002810 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрээр цуцалсныг мэдэгдэж байна.
АМГТГ-ЫН КАДАСТРЫН ХЭЛТЭС