Газрын тосны үнэ урт хугацаанд 100 ам.доллароос дээш үнэтэй байна
Даваа гарагт газрын тосны үнэ өсөхөд ирэх долоо хоногт бодлогын хүүг илүү түрэмгийлнэ гэсэн хүлээлтийг зөөлрүүлсэн хөрөнгө оруулагчдын ачаар ам.долларын ханш суларан нь нөлөөлсөн. Ам.долларын индекс 0.464%-иар буурсан байна.
Иракийн Эрчим хүчний сайд Ихсан Абдул Жаббар хэлэхдээ, “энэ оны үлдсэн хугацаанд газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллараас дээш арилжаалагдаж, ойрын хэдэн жил өндөр хэвээр байх тул ОПЕК+ үйлдвэрлэгчдийн бүлгээс эрэлт, нийлүүлэлтийг зохицуулахын тулд тасралтгүй хүчин чармайлт гаргах шаардлагатай гэж мэдэгдэв.
Саудын Араб тэргүүтэй Нефть экспортлогч орнуудын байгууллага Ковид-19 тахлын улмаас эдийн засаг, эрчим хүчний эрэлт хэрэгцээ сэргэж байгаа тул нийлүүлэлтийг аажмаар сэргээхээр Орос болон бусад үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байна. ОПЕК+ наймдугаар сарын эцэс гэхэд олборлолтын бүх хязгаараа цуцална, харин хамтран ажиллах одоогийн гэрээ энэ оны эцэс хүртэл үргэлжилнэ.
Оросууд хоёрдугаар сард Украиныг эзлэн түрэмгийлсний дараа баррель нефтийн үнэ 100 ам.доллараас давж, худалдаачдын нөлөөгөөр “Брент” 3 дугаар сард 140 ам.долларт хүрч нэмэгдэж байсан юм.
https://oilprice.com/Latest-Energy-News/World-News/100-Oil-Is-Back-For-The-Long-Haul.html, https://www.bloomberg.com/news/articles/2022-07-18/iraq-oil-minister-sees-crude-over-100-a-barrel-for-rest-of-year