Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 109.03-125.19 ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 101.58-123.68 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна.

 “Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 29 минутын байдлаар 114.81 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 106.4 ам.доллар/баррель байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 1.25 хувиар өссөн, “WTI” төрлийн газрын тос 0.38 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

“БРЕНТ” БОЛОН “WTI” ТӨРЛИЙН ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙН СУДАЛГАА

 (2022.01.01-2022.06.30)

 Эх сурвалж: www.oilprice.com 

Газрын тосны үнийн төсөөлөл (2022): Газрын тосны үнэ цаашид өсөх үү?

Орос Украинд түрэмгийлснээр газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн харилцааг бүхэлд нь алдагдуулсны дараа газрын тосны үнэ сүүлийн 14 жилийн дээд цэгтээ хүрсээр байна.

Газрын тосны үнийн хандлага нь 1973 оны Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын (ОПЕК) хямрал, 2007-2008 оны санхүүгийн хямралаас үүдэлтэй уналт, улс төр, эдийн засгийн өргөн хүрээтэй үйл явдлууд, 2014 оны ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэнтэй холбоотой үнийн өсөлтийн түүхэн үетэй холбоотой байсан.  

Коронавирусын тахлын өмнө газрын тосны үнэ таван жилийн турш харьцангуй бага байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сард 75 орчим ам.долларт хүрч, 2015-2020 оны хооронд ихэвчлэн 40-60 ам.долларын хооронд хэлбэлзэж байв.

Оросын Украинд түрэмгийлснээр газрын тосны үнэ хэт хөөрч, хамгийн сүүлд 2008 оны санхүүгийн хямралын үеэр ажиглагдаж байсан дээд цэгтээ хүрсэн. Он гарсаар 61 гаруй хувиар өсч, 2008 оноос хойш анх удаа баррель нь 120 ам.доллараас даваад байна.

2022 оны хоёрдугаар хагаст “Брент” төрлийн газрын тосны үнийн таамаглалыг нэг баррель нь 103 ам.долларт хүрэхээр төлөвлөж байсан АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн алба (EIA)-наас “газрын тосны үнийн хөдөлгөөн нь ОХУ-ын нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай”  гэж мэдэгджээ. EIA-аас гаргасан 2023 оны урт хугацааны газрын тосны үнийн таамаглалд WTI маркын газрын тосны үнийг 93.24 ам.доллар болно гэж таамагласан байна.

Citigroup болон Barclays-ийн Ирантай хийх хэлэлцээр хойшлогдсонтой холбогдуулан энэ жилийн газрын тосны  үнийн таамаглалаа өсгөсөн бөгөөд Citigroup “Брент” төрлийн газрын тоны дундаж үнийг нэг баррель нь 113 ам.доллар, харин Barclays энэ онд болон ирэх онд 111 ам.доллар байхаар тус тус таамагласан байна.

Мөн Goldman Sachs-ийн харилцагчдад зориулсан тайландаа энэ зун газрын тосны үнэ нэг баррель нь 140 ам.долларт хүрч магадгүй гэж таамаглаж байна.

https://capital.com/oil-price-forecast

2022-07-01