Ашигт малтмалын орд ашиглах техник-эдийн засгийн үндэслэл хэлэлцэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 03 дугаар өргөтгөсөн хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 09:00 цагт цахимаар хуралдаан эхэлнэ.

Хэлэлцэх асуудлын дараалал:

Төслийн нэр

ААН

1

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших Эрдэнэт-Овоогийн зэс молибденийн ордын исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах SX-EW технологиор жилд 10.0 мян.тн катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэл

Эрдэнэт-Үйлдвэр ХХК

2

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийнсухайтын чулуун нүүрсний ордын Овоот толгойн Баруун хойд хэсгийг ил уурхайн аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл

Саусгоби сэндс ХХК

3

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Сүмбэрийн нүүрсний ордын Төв хэсгийг ил уурхайн аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол

Саусгоби сэндс ХХК

УУЛ УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ

2022-06-23