Монгол улсад нүүрсний 15 сав газрын хэмжээнд нүүрсний давхаргын метан хийн 7,4 триллион метр куб баялаг байгааг тооцоолсон байна
АМГТГ нь Австрали-Монголын Эрдэс баялгийн хөтөлбөр (АМЕР)-ийн санхүүжилтээр Австралийн Сайпер компани, Үндэсний геологийн алба, МУИС-тай хамтран "Монголын нүүрсний давхаргын метан хийн хэтийн төлвийн үнэлгээ" төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.Төслийн үр дүнд нүүрсний 15 сав газрын хэмжээнд нүүрсний давхаргын метан хийн 7,4 триллион метр куб баялгийг тооцооллоо.
Урьд нь Монгол Улсын хэмжээнд нүүрсний давхаргын метан хийн баялгийн үнэлгээ хийгдэж байгаагүй юм.