Монгол Улсад Зүүн, Зүүн-Өмнөд Азийн Геологийн Шинжлэх Ухааны Төсөл Хөтөлбөрийг Зохицуулах Хороо (CCOP)-ны удирдах хорооны 78 дугаар хурал 2022 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Монгол Улс Зүүн, Зүүн-Өмнөд Азийн Геологийн Шинжлэх Ухааны Төсөл Хөтөлбөрийг Зохицуулах Хороо (CCOP)-ны гишүүн орноор 2018 онд элссэн. Тус байгууллагын удирдах хорооны ээлжит 78 дугаар хурал эдгээр өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Тус байгууллага нь геологийн шинжлэх ухааны төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих, геологийн мэдээллийн менежментийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах болон тэдгээр бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг Олон Улсын байгууллага юм. ССОР нь геологийн шинжлэх ухааны төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих, геологийн мэдээллийн менежментийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах болон тэдгээр бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг олон улсын байгууллага юм. ССОР нь Зүүн, Зүүн Өмнөд Азийн 16 /Камбож, БНХАУ, Индонез, Япон, БНСУ, ЛАОС, Малайз, Монгол, Мяньмар, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Сингапур, Тайланд, Тимор Лесте болон Вветнам/ гишүүн орнуудын Геологийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн засгийн газар хоорондын геологийн мэргэжлийн байгууллага юм. ССОР-г дэмжин ажилладаг 14 орон (АНУ, Канад, Их Британи, Австрали, Дани, Герман г.м) байдаг. Монгол Улс нь ССОР-ын гишүүн орон болсноор гишүүн болон хамтрагч орон, хамтрагч байгууллагуудаас геологийн шинжлэх ухааны шинэ ололт, туршлагаас суралцах, санал бодлоо солилцох, төсөл хөтөлбөрт хамрагдах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа авах, жил бүр зохион байгуулдаг геологийн чиглэлийн сургалтуудад геологичдыг хамруулж, чадавхижуулах, дэлхийн геологийн шинжлэх ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, геологийн шинэ мэдээ мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. Монгол Улс ССОР-д 2018 онд гишүүнээр элссэнээс хойш АМГТГ-ын болон геологи хайгуулын салбарын 14 албан хаагч, судлаачид ССОР-ийн зардлаар Япон, Хятад, БНСУ-уудад мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарт хамрагдсан байдаг.