Монгол Улсын шатахууны үлдэгдэл, нөөцийн мэдээ /2022.05.19/
Монгол Улсын хэмжээнд 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 155,103 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 11,562 тн, АИ-92 автобензин 55,465 тн, АИ-95 автобензин 6,738 тн, дизель түлш 78,042 тонны үлдэгдэлтэй буюу АИ-92 автобензиний 42 хоног, АИ-95 автобензиний 51 хоног, А-80 автобензиний 69 хоног, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна.
Үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд нийт 77,956 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд А-80 автобензин 2,971 тн, АИ-92 автобензин 31,876 тн, АИ-95 автобензин 3,952 тн, дизель түлш 36,060 тн үлдэгдэлтэй буюу АИ-92 автобензин 34 хоног, АИ-95 автобензин 54 хоног, дизель түлш 29 хоногийн нөөцтэй байна.
Бүсийн хувьд авч үзвэл баруун бүсэд 13,875 тн, хангайн бүсэд 9,415 тн, төвийн бүсэд 35,328 тн, зүүн бүсэд 9,169 тн шатахууны үлдэгдэлтэй байна.
Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2022 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд нийт 639.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон бөгөөд үүнээс:
А-80 автобензин 13.9 мян.тн,
АИ-92 автобензин 224.6 мян.тн,
АИ-95/98 автобензин 11.3 мян.тн,
Дизель түлш 316.4 мян.тн,
ТС-1 онгоцны түлш 19.9 мян.тн,
Бусад бүтээгдэхүүн 53.4 мян.тн тус тус байна.