Тендер шалгаруулалтын нэр: “Шатахуун, шатах тослох материал нийлүүлэх” аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах.

Тендер шалгаруулалтын дугаар: АМГТГ/202201002

Сонирхогч этгээд албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерийн баримт бичгийг 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Сүүлийн 2 жилийн борлуулалтын хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан 2020, 2021 оны санхүүгийн тайлан ирүүлэх.
  • Сүүлийн 2 жилд ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх.

Тендерийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1000 цагаас өмнө www.tender.gov.mn рүү илгээнэ үү. Тус тендерийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Монгол Улс, Улаанбаатар хот 15170, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3, Засгийн газрын XII байр, баруун жигүүр, Ашигт малтмал, газрын тосны газрын 212 тоот өрөө,

Харилцах утас:51-267179, 99165590

https://www.mrpam.gov.mn/