Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/52 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнгийн болон тодотгол тайланг хянахад баримтлах дотоод заавар”-ыг баталсан.
Тус заавар нь батлагдсанаар хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хянах мэргэжилтнүүдийн тоо 7 байсныг 3 болгож багасгасан, хянах хугацаа тодорхойгүй байсныг нэг хүн 3 хоногийн дотор хянах болгосон.
Өмнө нь дунджаар нийтдээ 60 орчим хоног зарцуулж байсныг 9 хоногт багтаан шийдвэрлэхээр өөрчиллөө.
Мөн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг янз бүрийн шалтгаанаар буцаах, дахин хийлгэх, засварт буцаадаг байсныг зөвхөн нөөцийн тооцоолол алдаатай эсхүл үлдэгдэл болон ашигласан нөөц зөрүүтэй тохиолдолд 1 удаа засварт буцаахаар оруулсан болно.
Буцаах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч болон зохиогч нарт мэдэгдэж байхаар зохицуулсан байна.
Ингэснээр хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хянуулахад зарцуулах хугацаа маш богино, аж ахуйн нэгжид хүндрэл чирэгдэл учрахгүй, ямарваа дарамт үүсэхгүй зэрэг сайн талууд гарах ба нөгөө талаасаа хайгуулын ажлын тайланд нөөцийн тооцоолол алдаатай эсхүл үлдэгдэл болон ашигласан нөөц зөрүүтэй зэргээс бусад хийгдэх засварууд хийгдэхгүй тул ЭБМЗ-д орж буй тайланд техникийн болон бусад засварыг хийхгүй оруулснаас хурлын хэлэлцэх асуудал нэмэгдэх, хугацаа уртсах зэрэг асуудлууд үүсэх боломжтой байна.
Энэ нь зохиогч шинжээчид ирэх хариуцлага нэмэгдэхээр харагдаж байгаа тул зохиогч шинжээч нар тайлангийн чанар, бүрдэлтэд анхаарч мэргэшсэн болон зөвлөх инженерийн ёс зүйн дүрмийг чандлан сахиж ажиллах нь зүйтэй юм.
Энд дарж татаж авна уу