Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын Тушаалын төсөл, танилцуулга
төсөл
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
Үйлчилгээний хөлс тогтоох тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухайхуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтыг тус тусүндэслэн ТУШААХ НЬ:
1.Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлхүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох, ашигтмалтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгохүйлчилгээний хөлсний хэмжээг хавсралтаар тогтоосугай.
2.Уг тушаал батлагдсантай холбогдуулан“Үйлчилгээний хөлс тогтоох тухай” Уул уурхайн сайдын 2015 оны 15 дугаар тушаалыг хүчингүй болсондтооцсугай.
3.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Уулуурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийндарга /Г.Нандинжаргал/, Ашигт малтмал, газрын тосныгазар /Б.Баатарцогт/ нарт үүрэг болгосугай.
САЙД Ц.ДАШДОРЖ
төсөл
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын
2017 оны … дугаар сарын … -ны өдрийн
…тоот тушаалын хавсралт
Үйлчилгээний хөлсний хэмжээ
№ |
Үйлчилгээний төрөл |
Төлбөрийн хэмжээ /төгрөг/
|
1 |
Ашигт малтмалын хайгуулын тусгайзөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыгцахим хэлбэрээр олгох / 30 хоног 1 удаа нэвтрэх эрх /
|
|
2 |
Ашигт малтмалын хайгуулын тусгайзөвшөөрөл, түүний эрх олгох |
3 000 000 |
----оОо----
ТАНИЛЦУУЛГА
Үйлчилгээний хөлсний хэмжээг
шинэчлэн тогтоосон тухай
Засгийн газрын 2014 оны 239, 2015 оны 511, 2017 оны 106 дугаар тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоож, нийтэд мэдээлсэн. Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлийн журмаар олгох боломжтой нийт 32 сая гектар талбай байна.
Засгийн газрын 2012 оны 101 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим засаг үндэсний хөтөлбөр”-ийн 5.3.3 дахь хэсэгт “эрэлт ихтэй, иргэдэд чирэгдэл учруулан ачааллыгүүсгэдэг төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэртшилжүүлэх” гэж заасныг хэрэгжүүлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгохоор тодорхой шийдвэрийг гарган хэрэгжүүлж байна.
Өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгоход тодорхой программ хангамжийг бэлтгэх, боловсон хүчнийг сургах, мэдээлэл сурталчилгааны ажил зохион байгуулах зэрэг шинээр олон ажил зохион байгуулсан бөгөөд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, ил тод зохион байгуулах үүднээс тодорхой хэмжээнийүйлчилгээний хөлсийг өргөдөл гаргахыг хүссэн этгээдүүдээс авах шаардлага бий болсон.
2015 оноос хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох болсонтой холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн “Үйлчилгээний хөлс тогтоох тухай” Уул уурхайн сайдын 2015 оны 15 дугаар тушаал батлагдан захиргааны хэм хэмжээ тогтоосон актын улсын бүртгэлд бүртгэгдэн мөрдөгдөж байна.
Өнгөрсөн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг нийт 37 удаа цахим хэлбэрээр олгосон. Өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгохдоо хэтэрхий цөөн тооны дугаар олгож байсан, нэг хэсэг компани олон удаа дугаар авсан зэрэг гомдол санал ирсэн ирж байсан тул нэг удаа дугаар олгохдоо аль болох олон компанид дугаар олгох, нэг удаагийн олголтод нэг компани зөвхөн нэг дугаар авч байх зэргээр аж ахуйн нэгжийн дугаар авах магадлалыг нэмэгдүүлэхээр бэлтгэж байна. Үүнтэй холбогдуулан дугаар авах боломжийг 5 дахин нэмэгдүүлж 14 хоногт 500 мянга, 2 сард хоёр сая төгрөгөөр нэвтэрч байсан эрхийг нэгтгэн үйлчилгээний хөлсний хэмжээг нэмэгдүүлэлгүйгээр сард нэг удаа нэвтрэх эрхийг 1 сая төгрөг байхаар үйлчилгээний хөлсний хэмжээг өөрчилж тушаалын төслийг бэлтгэв.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ