Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл”-уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Булган аймагт уулзалт болж өндөрлөлөө
2022 оны З дугаар сарын 21-ний өдрөөс эхэлсэн Төр, хувийн хэвшил, орон нутгийн байгууллагын төлөөллүүд салбарт тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, бүтээлчээр хэрэгжүүлэх зорилго бүхий ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДЭЛ” уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр 18 дах аймагтаа үргэлжилж байна.
ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЕЭР ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧТЭЙГЭЭ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭГЭЭ БАЙГУУЛНА
Байгаль орчин нөхөн сэргээлт хаалт, Орон нутагтай хамтран ажиллах гэрээ, Оролцогч талуудад тулгарч буй асуудал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна.
■Хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан асуулт, саналуудаас:
-Нутаг дэвсгэрт нь уул уурхайн үйл ажиллагааг явуулж байгаа сумын хөгжил Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогод хэрхэн тусгагдсан бэ?
-ТЗ эзэмшигчийн эрх цуцлагдсан бол нөхөн сэргээлт хийх үүргээс чөлөөлөгдөх үү?
-Хаягдсан, эзэн холбогдогч тодорхойгүй эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг хэн хийх вэ?
- Суманд баригдах сургууль цэцэрлэг зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хийхэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг заавал авсан байх уу?
- Бичил уурхайн үйл ажиллагаанд төрөөс хүлээлт үүсгэж байна. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх
-уул уурхайн салбарын ач холбогдол, нийгэм эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн талаар иргэдэд ухуулга сурталчилгааны ажлыг сайн хийх
- Аж ахуйн нэгжээс газар ашигласны төлбөрийг төлөх гэтэл сумын ИТХ тухайн жилийн газар эзэмших төлөвлөгөөнд оруулдаггүй
- нөхөн сэргээлтийг арга аргачлалыг шинэчлэх
- БОАЖЯ-нд жил бүр төвлөрүүлдэг нөхөн сэргээлтийн барьцаа мөнгийг нөхөн сэргээлтийг хийж, холбогдох байгууллагад хүлээлгэж өгсөн боловч буцаан олгодоггүй
- Уул уурхайтай суманд хуваарилагдах төсвийг эргэн харах
-Нийгмийн хариуцлагын гэрээгээ байгуулдаггүй "Бүрдэл майнинг" ХХК-д хүлээлгэх хариуцлага байна уу?
- Хаягдсан газар дээр бичил уурхайн нөхөрлөлүүдийг оруулж дараа нь нөхөн сэргээлт хийлгэх замаар бичил уурхайчдын асуудлыг шийдвэрлэх зэрэг асуулт, саналуудыг орон нутгаас оролцогчид болон аж ахуйн нэгжүүдээс гаргаж хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож байна.