Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, боломж, шийдэл' зүүн бүсийн хэлэлцүүлэг 2 дах өдрөө үргэлжилж байна
Монгол улсын засгийн газраас санаачилсан урт хугацааны шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд болон Уул уурхайн салбар үүсэн байгуулагдсны 100 жилийн ойг тохиолдуулан Канадын Мерит төслийн санхүүжилтээр зохион байгуулагдсан ”ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГАА, БОЛОМЖ, ШИЙДЭЛ' Зүүн бүсийн хэлэлцүүлэг 2 дах өдрөө үргэлжилж байна.
Яам агентлагууд болон аймгууд “Хоёр талт" уулзалтыг хийж, ил тод хариуцлагатай уурхайг төлөвшүүлэхэд орон нутагт тулгарч байгаа асуудлыг хамтран шийдвэрлэх талаар санал солилцож байна. Энэхүү хэлэлцүүлгийн төгсгөлд Талуудын оролцооны санаачлагаар "УРИАЛГА" гаргах юм.
2022 оны 3 дугаар сарын 22.29-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо амжилттай зохион байгуулагдаж 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон энэхүү томоохон арга хэмжээг хамтран зохион байгуулсан Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Канад Улсын MERIT төсөл, мөн төр болон хувийн хэвшлийн хамт олонд бүгдэд нь ажлын их амжилтыг хүсье .