“Тэрбум мод - Уул уурхайд” сэдэвт сургалт, семинар зохион байгуулагдлаа
МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ашигт малтмал газрын тосны газар БНСУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт ашигт малтмалын корпорацын Монгол дахь төлөөлөгчийн газар, БНСУ-ын КОТРА буюу Худалдаа хөрөнгө оруулалтын агентлагийн Монгол дахь салбартай хамтран уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудад 2022 оны 4 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд мод тарих аргачлал болон технологи, уул уурхайн нөхөн сэргээлтийн туршлага, цөлжилтөөс сэргийлэх ойжуулалт гэсэн сэдвийн хүрээнд туршлага хуваалцах, санал солилцох зорилго бүхий сургалт семинарыг зохион байгууллаа.
Уг сургалт семинарт уул уурхайн компаниудын байгаль орчин хариуцсан 40 гаруй мэргэжилтнүүд оролцсоноос гадна БНСУ-ын Ногоон Ази сүлжээ ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар, БНСУ-ын Ойн газар, Төв Азийн хөрс судлалын холбоо, МУИС, БОАЖЯ, Эрдэнэс Таван толгой ХК зэрэг байгууллагуудаас оролцон илтгэл, туршлагаа танилцууллаа.