Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн шатахууны үнэд үзүүлж буй нөлөөлөл
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ сүүлийн 2 жилийн хугацаанд тодорхой хүчин зүйлийн нөлөөгөөр тасралтгүй өссөөр ирсэн ба 2022 оны хоёрдугаар сард “Брент” маркийн газрын тосны үнэ дунджаар 97 ам.доллар/баррель байсан нь өмнөх сараас 11 ам.доллароор өссөн үзүүлэлт юм.
Улмаар энэ оны 2 дугаар 24-ны өдөр ОХУ Украинд цэрэг, дайны ажиллагаа явуулсантай холбоотойгоор барууны орнууд Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ зэргээс үүдэлтэй газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн тодорхойгүй байдал, тасалдал үүсэх болгоомжлол зэргээс шалтгаалан 3 дугаар сарын эхний долоо хоногт “Брент” маркын газрын тосны үнэ 128 ам.доллар/баррель хүрсэн.
Хэдийгээр 2022 оны 3 дугаар сарын дунд үеэр зарим нэг хүчин зүйлсийн нөлөөгөөр “Брент” маркын газрын тосны бага зэрэг буурсан боловч АНУ өөрийн ОХУ-аас худалдан авах газрын тосны импортыг хориглосонтой холбоотойгоор дахин өсч 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 112.3 ам.доллар/баррель болоод байна.
“Брент” маркын газрын тосны үнийн хэлбэлзэл,
(2022.02.22-2022.03.21)
Эх сурвалж: www.oilprice.com
ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны хил үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай байдаг бөгөөд 02 дугаар сарын газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор “Роснефть” компанийн 03 дугаар сарын хил үнэ өмнөх сараас нэмэгдэж ирсэн. Тодруулбал: автобензины хил үнэ төрөл тус бүрдээ өмнөх сараас тонн нь 109 ам.доллароор өсч, А-80 автобензин 912 ам.доллар/тн, Аи-92 автобензин 942 ам.доллар/тн, Аи-95 автобензин 1012 ам.доллар/тн болсон бол дизель түлшний хил үнэ 96 ам.доллараар өсч, 895 ам.доллар/тн болсон.
Дотоодын зах зээл дээрх шатахууны жижиглэн борлуулалтын үнэ нь импортын үнэ болон ам.долларын ханшийн өөрчлөлтөөс шууд хамааралтай байдаг. Бүх төрлийн шатахууны 03 дугаар сарын импортын хил үнээс тооцсон өртөг болон Улаанбаатар хотод борлуулж буй жижиглэн борлуулалтын үнийн /2022.03.18-ны өдрийн байдлаар/ харьцуулалтыг хүснэгтэд харуулав.
№ |
Шатахууны төрөл |
2022.02 |
2022.03 |
2022.02 |
2022.03 |
2022.02 |
2022.03 |
|
Хил үнэ, ам.доллар*/тн |
Өртөг |
УБ жижиглэнгийн үнэ |
||||||
1 |
А-80 автобензин |
803 |
912 |
2,325 |
2,615 |
2,250 |
2,350 |
|
2 |
Аи-92 автобензин |
833 |
942 |
2,422 |
2,713 |
2,290 |
2,390 |
|
3 |
Аи-95 автобензин |
903 |
1012 |
2,694 |
3,094 |
2,870 |
3,070 |
|
4 |
Дизелийн түлш |
799 |
895 |
2,819 |
3,106 |
2,935 |
3,135 |
|
Тайлбар: *Хил үнэ нь ам.доллароор илэрхийлэгддэг бөгөөд төгрөгт шилжүүлэхдээ тухайн сарын Монголбанкны ханшид хөрвүүлэн тооцдог. Ам.долларын ханш 2022 оны 1 дүгээр сард 2,850.26 төгрөг, 2 дугаар сард 2,865.73 төгрөг, 3 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 2,910.84 төгрөг болж 2 гаруй хувиар өссөн байна.