Аж ахуйн нэгж, иргэдийн анхааралд

АМГТГ-ЫН ДАРГА Л.БАЯРМАНДАЛ нь  Эрдэс баялгийн салбарын хөгжилд аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх мөн агентлагийн хэрэгжүүлэх түвшний  төрийн үйлчилгээний чанар, чадавх, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг  сайжруулах зорилгоор 7 хоног бүрийн Пүрэв гаригийн 10.00-12.30 цагт ”ОЛОН НИЙТТЭЙ УУЛЗАХ УУЛЗАЛТЫН ЦАГ”-ийг 2022 оны 3 дугаар  сарын 17-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Иймд 7 хоног бүрийн  Лхагва гаригийн 17:30 цагаас өмнө 263701 утсанд уулзалтын  цагаа авч бүртгүүлэхийг анхаарна уу. Өөрийн биеэр ирж уулзах боломжгүй тохиолдолд  АМГТГ-ын тусгай дугаарын 7777-1900 утас болон олон нийттэй харилцах ажилтны khandsuren.ch@mrpam.gov.mn цахим хаягааар саналаа ирүүлж болно.

УУЛЗАЛТЫН ЦАГ АВСАН АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН ХҮЛЭЭХ ЭРХ, ҮҮРЭГ:

  • Уулзалтын цагийг урьдчилан  авахдаа овог, нэр,  хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг үнэн зөв өгнө. Цагаа баримтална. Нэг иргэнийг хүлээж авах хугацаа 10 хүртэл минут байна.
     
  • Уулзах хүсэлт гаргагч нь өөрийн бичиг баримттай, халдвар хамгааллын дэглэмийг баримталж амны хаалттай ирэх бөгөөд  Төрийн  байгууллагаар  үйлчлүүлэх журмыг мөрдөнө.
     
  • Хүсэлт гаргагч нь өргөдөл, гомдол санал хүсэлтээ уулзалтын үеэр бичгээр өгч болно. Бичгээр ирсэн өргөдлийг холбогдох журмын дагуу бүртгэл хяналтад авна.
     
  • Аж ахуйн нэгж, Иргэн өөрийн санал санаачилга, хүсэлт, өргөдөл, гомдлын хариугаа шаардах, шийдвэрлэлтийн явц ямар байгаа тухай мэдээллийг авах эрхтэй байна.
     
  • Уулзалтанд оролцогч нь  гар утас болон, дуу хураагуур, дүрс бичлэг, зураг авах хэрэгсэл зэргийг ашиглахыг хориглоно.