Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгжийн анхааралд
Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зарлагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох дараах талбайн сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн Сонгон шалгаруулалтын үнийн саналыг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутанд тус байгууллагын 209 тоот өрөөнд нээнэ. Үүнд:
1. Талбайн код: СШ-47-3
Ховд аймгийн Мянгад сумын нутаг 6316.2 га бүхий Хар ямаат нэртэй талбай
- “Цариг ресурс” ХХК
- “Ургац буян” ХХК
- “Нэмэх алт баян” ХХК
2. Талбайн код: СШ-47-5
Төв аймгийн Лүн сумын нутаг 8299.42 га Их майнт нэртэй талбай
- “Гурван үндэс” ХХК
- “Сонор трейд” ХХК
- “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК
- “Агар дүнз” ХХК
- “Минторес” ХХК
- “Бүрдэл майнинг” ХХК
3. Талбайн код: СШ-47-6
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг 1129.2 га бүхий Хөөт нэртэй талбай
- “Церкон геологи” ХХК
Сонгон шалгаруулалтын үнийн саналыг нээхэд дээр дурдсан оролцогч аж ахуйн нэгжүүд эрх бүхий төлөөлөлөө заавал оролцуулна уу.
Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга, утас 263921
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС