Зөвлөх үйлчилгээний тухай
Огноо: 2022.02.07 Захиалагч: Ашигт малтмал газрын тосны газар
Санхүүжилтийн эх үүсвэр: БНСУ-ын ОУ-ын хамтын ажиллагааны агентлаг /КОЙКА/
ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах журам
/Хосолмол үнэлгээний аргын хялбаршуулсан хэлбэр Бага үнийн арга/
- Ашигт малтмал газрын тосны газар нь Ашигт малтмал газрын тосны газрын харьяа Уул уурхай, газрын тосны төв лабораторийн барилгын дотор хэсгийг дахин төлөвлөн их засвар хийх ажлын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалтыг гаргахаар төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлага хангасан талаарх дараах нотлох баримтыг ирүүлнэ. Үүнд:
- Байгууллагын ерөнхий танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн хуулбар;
- Байгууллагын цахим татварын тодорхойлолт /e-tax/
- Харилцагч банкны тодорхойлолт (хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй)
- Шүүхийн тусгай архивын лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;
- 2019, 2020 оны жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан
- Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь 30 сая төгрөгөөс багагүй байна. (2019, 2020, 2021 он)
- Сүүлийн 3 жилд ижил төстэй ажил гүйцэтгэж байсан ажлын туршлагыг жагсаалтаар ирүүлэх (2019, 2020, 2021 он)
- Голлох мэргэжилтний чадавхийн талаарх мэдээлэл /ажиллах боловсон хүчний ур чадварын мэдээлэл, туршлага/ Архитектор, Барилгын инженер, Ус хангамж, ариутгах татуургын инженер, Халаалт, агаар сэлгэлт, Цахилгааны инженер, Холбоо, дохиолол, мэдээллийн инженер, Төсөвчин
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог дараах тусгай зөвшөөрлүүд ирүүлнэ. Үүнд: ЗТ-3.6, ЗТ-5.1; ЗТ-6.1-6.4, ЗТ-10.2.
Дээрх тусгай зөвшөөрлүүдтэй дүйцүүлэх Барилга, хот байгуулалтын Сайдын 2018 оны 217 дугаар тушаалаар баталсан суурь нөхцөл шаардлагад заасан тусгай зөвшөөрлүүд ирүүлж болно.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэл захиалагчаас авч болох бөгөөд саналаа 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn цахим хэлбэрээр ирүүлнэ үү.
Хаяг: 15170 УБ, ЧД, Засгийн газрын 12 дугаар байр, Барилгачдын талбай 3, АМГТГ-ын байрны 3 давхар, 310 тоот өрөө Харилцах утас: 51 263912