АИ-92 автобензиний жижиглэн борлуулалтын үнийг зах зээлийн горимд аажим шилжүүлэх механизм
Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 232 дугаар тогтоолоор байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн хуралдаанаар “Өргөн хэрэглээний Аи-92 автобензиний хангамж, нөөцийг Засгийн газрын холбогдох тогтоолд заасан хэмжээгээр бүрдүүлж, тус бүтээгдэхүүний жижиглэн борлуулалтын үнийн өөрчлөлтийг огцом хэлбэлзэлгүйгээр хийх, үе шаттайгаар зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх” саналыг хамтарсан зөвлөлийн гишүүд хэлэлцэн, дэмжиж холбогдох “Зөвлөмж”-ийг гаргасан. Үүний дагуу Аи-92 автобензиний үнийн өөрчлөлтийг зах зээлийн горимд аажим шилжүүлэх замаар 6 сарын дундаж үнээр өөрийн өртгийг 2021 оны 6 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал мөн 2022 оны эхний 3 сарын байдлаар үнийн төсөөллийг1 дараах томьёоллоор тооцоолов. Цаашид Аи-92 автобензиний жижиглэнгийн үнийн хэлбэлзлийг уг томьёогоор бодож тогтоох бөгөөд аажмаар зах зээлийн чөлөөт үнийн горимд шилжүүлэх юм. АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ӨРТӨГ ҮНИЙН ТООЦООЛОЛ
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ӨРТГИЙН ЗАДАРГАА, ТҮҮНИЙ ХОЛБОГДОХ ТАЙЛБАР